Буцаан олгох журам
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.10.11
Үндсэн нөхцөл
Суулгаагүй eSIM-ийг авснаас хойш 48 цагийн дотор буцааж болно.
Буцаалтын үйл явц
- Таны захиалгын мэдээллийг баталгаажуулсны дараа ажлын 1 өдөрт төлбөрийг буцаан олгоно.
- Нийт төлбөрийн 1% буюу мерчантын гүйлгээний хураамжийг буцаан олгох боломжгүй.
Буцаах боломжгүй тохиолдол
- eSIM-ийг суулгасны дараа
- eSIM-ийг худалдан авснаас хойш 48 цаг өнгөрсөн
Онцгой нөхцөл
- eSIM ханган нийлүүлэгчээс 100% хамаарсан алдаа, доголдлын улмаас хэрэглэгч сүлжээнд холбогдож чадаагүй тохиолдолд бид таны өмнөөс буцаах хүсэлтийг хариуцах ба ханган нийлүүлэгч нь буцаалтыг зөвшөөрөхөд шаардлагатай холбогдох материал дээр үндэслэн шийдвэрлэнэ.
Таны оролцоо
- Та захиалга нотлох мэдээллийг (имэйл, төлбөрийн баримт, эргээд холбогдох утасны дугаар), олон eSIM авсан тохиолдолд буцаах eSIM-ийн ICCID код (захиалгын хуудаснаас харах боломжтой), буцаалт хүлээн авах банк, данс, данс эзэмшигчийн нэрийг үнэн зөвөөр доор дурдсан имэйл хаягт ирүүлнэ.
Буцаалттай холбоотой асуудлаар support@esimmongolia.io хаягаар холбогдоорой.