Үндсэн агуулга руу шилжих
eSIMMongolia
Бүх улс Тусламж EN
Бүх улс Тусламж English

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026.10.11

Энэхүү нууцлалын бодлого нь бид ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулдаг, цуглуулсан мэдээллийг хэрхэн хадгалж, ашигладаг талаар тайлбарлах зорилготой.

Ямар мэдээлэл цуглуулдаг талаар

  • Холбоо барих мэдээлэл — Бид имэйл хаягийг таны захиалгыг хүргэх зорилгоор цуглуулдаг.
  • Төлбөрийн мэдээлэл — Төлбөрийн мэдээлэл нь төлбөрийн систем нийлүүлэгчийн системээр дамждаг тул бид төлбөрийн мэдээллийг шууд цуглуулдаггүй.
  • Захиалгын түүх — Захиалгын дугаар, үнийн дүн, огноо болон захиалга хүргэсэн имэйл хаяг.
  • Чатын түүх — Чатын түүх нь та тусламж хүсэх буюу асуулт асуух, бид тусламж үзүүлэх буюу таны асуултад хариулах явцад үүсдэг.
  • Зөвхөн буцаан олголт хүссэн тохиолдолд таны банкны нэр, данс, данс эзэмшигчийн нэр, эргээд холбоо барих дугаар, захиалга нотлох мэдээллийг цуглуулдаг.
  • IP хаяг — Вэбсайтын хэвийн, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор IP хаягийг цуглуулдаг.

Цуглуулсан мэдээллийг хэрхэн ашигладаг талаар

  • Таны захиалгыг боловсруулах, хүргэхэд.
  • Төлбөр төлөгдсөн эсэхийг баталгаажуулахад.
  • Төлбөр буцаан олгоход.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой тусламж үзүүлэхэд.
  • Захиалгын түүх үүсгэхэд.
  • Хуулийн хүрээнд тайлан, баланс хөтлөхөд. Хувь хүний мэдээлэл үүнд хамаарахгүй.
  • Системийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангахад.

Мэдээллийг хэрхэн хамгаалдаг талаар

Бид ямар ч нөхцөлд таны мэдээллийг бусдад худалдахгүй ба спам имэйл илгээхгүй. Бид цуглуулсан мэдээллийг зөвхөн захиалгыг боловсруулах, имэйл болон вэбсайтаар дамжуулан худалдан авагчид хүргэх, хуулийн дагуу үйл ажиллагааны тайлан, баланс хөтлөх зорилгоор ашигладаг. Захиалгын түүх нь бидний хариуцдаг сервер дээр хадгалагддаг. Зөвхөн системийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэгт багтсан гуравдагч талын сервисүүд нь бидний хадгалдаг мэдээлэлд шаардлагатай хандах эрхийн зөвшөөрөлтэй, аюулгүй хандах боломжтой.

Цуглуулсан мэдээллийг хэр удаан хадгалдаг талаар

  • Захиалгын түүх — Бид захиалгын түүхийг нягтлан бодох бүртгэл, үйл ажиллагааны тайлан гаргах зорилгоор хадгалдаг тул нөөцлөлт болон хадгалах хугацаанд хязгаар байхгүй.
  • Чатын түүх — Та хүсвэл өөрийн чатын түүхийг өөрийн төхөөрөмжөөс устгах бүрэн боломжтой ба бид энэ түүхийг зөвхөн танд тусламж үзүүлэх зорилгоор хадгалдаг ба энэ түүх нь автоматаар устах хүртэл хадгалагдана.
  • Имэйл харилцаа — Имэйлийг бид 3 сар тутам устгадаг. Мөн та хүсвэл өөрийн илгээсэн имэйлийг устгах хүсэлтийг ирүүлэх боломжтой ба хүсэлтийг харгалзан шууд устгах боломжтой.
  • IP хаяг — зөвхөн түр хугацаанд хадгалж, автоматаар устгадаг.

Таны эрх

Бид үйлчилгээ үзүүлэхдээ ямар нэг бүртгэл үүсгэхийг шаарддаггүй ба имэйл хаягаас өөр хувийн мэдээлэл цуглуулдаггүй. Зөвхөн буцаан олголтын хүсэлт нь нэмэлт мэдээлэл цуглуулахыг шаарддаг. Иймд та хүсвэл өөрийн имэйл хаяг, захиалгын түүх болон буцаан олголттой холбоотой мэдээллээ устгуулах хүсэлтээ бидэнд илгээх боломжтой.

Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах

Бид энэхүү бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй ба өөрчлөлт оруулсан тохиолдолд "Сүүлд шинэчлэгдсэн" огноог өөрчлөх болно. Аливаа өөрчлөлт нь шууд хүчинтэйд тооцогдоно.

Холбоо барих

Энэхүү нууцлалын бодлоготой холбоотой асуудлаар support@esimmongolia.io хаягт холбогдоорой.

eSIMMongolia

Таныг дэлхийтэй холбоно

Facebook

Эрэлттэй улсууд

Хятад Өмнөд Солонгос Япон Тайланд Вьетнам Бүх улс

Тусламж

Заавар Түгээмэл асуулт Имэйл тусламж Messenger

Холбоо барих

88185206 Өдөр бүр 8:00–20:00 hello@esimmongolia.io
© 2026 Тинкэйбл ХХК
Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Буцаан олголт
Төлбөр: МонголEnglish