Тусламж

QR код уншуулж eSIM суулгах

Хялбар арга: eSIM суулгах утсан дээрээ захиалгын хуудсаа нээгээд Энэ утсанд суулгах товчийг нэг удаа дарна. Энэ арга нь iOS 17.4, Android 10 буюу түүнээс шинэ хувилбартай утсанд ажиллана. Android дээр энэ товч ажиллахгүй бол захиалгын хуудсаа Chrome хөтчөөр нээгээд дахин дарна.

Зөвхөн дараах тохиолдолд QR код уншуулна:

  • Захиалгын хуудсаа өөр төхөөрөмж дээр нээсэн үед
  • QR кодыг хэвлэсэн үед
  • Энэ утсанд суулгах товч ажиллахгүй үед
iPhone

QR кодыг камераараа уншуулаад дэлгэцэн дээр гарах зааврыг дагана.

Settings-ээс уншуулах бол:
Settings → Cellular → SIMs → Add eSIM → Use QR Code

  1. Settings-ийг нээгээд Cellular дээр дарна. Зарим утсанд Mobile Data гэж харагдана.iPhone Settings цэс, Cellular
  2. SIMs хэсгийн хамгийн доор байгаа Add eSIM дээр дарна.Cellular цэсний SIMs хэсэг, Add eSIM
  3. Use QR Code дээр дарж, QR кодыг уншуулна. Дараа нь дэлгэцэн дээрх зааврыг дагана.Set Up eSIM дэлгэц, Use QR Code
Samsung

Settings → Connections → SIM manager → Add eSIM → Scan QR code

  1. Settings-ийг нээгээд Connections дээр дарна.Samsung Settings цэс, Connections
  2. SIM manager дээр дарна.Connections цэс, SIM manager
  3. Add eSIM дээр дарна.SIM manager цэс, Add eSIM
  4. Scan QR code дээр дарж, QR кодыг уншуулна. Дараа нь дэлгэцэн дээрх зааврыг дагана.eSIM нэмэх дэлгэц, Scan QR code
Бусад Android
  • Google Pixel: Settings → Network & internet → SIMs → Add SIM, дараа нь Set up an eSIM эсвэл Download a SIM instead? дээр дарна.
  • Xiaomi, Redmi, POCO: Settings → Mobile networks, eSIM-ийг асаагаад Add eSIM дээр дарна.
  • HONOR: Settings → Mobile network → SIM management → Add eSIM.

Бусад үйлдвэрлэгчийн утсанд:
Settings-ийн хайх хэсэгт eSIM гэж бичээд eSIM нэмэх сонголтыг олж, QR кодыг уншуулна. Цэсний нэр нь утасны брэнд, системийн хувилбараас хамаарч өөр байдаг.

eSIM-дээ нэр өгөх

eSIM-ээ хялбар танихын тулд нэр өгөх боломжтой.

iPhone

Settings → Cellular → SIMs → eSIM → Cellular Plan Label

  1. Settings → Cellular цэсний SIMs хэсгээс eSIM-ээ дарж, Cellular Plan Label дээр дарна.eSIM-ийн тохиргоо, Cellular Plan Label
  2. Travel-ийг сонгоно. Өөр нэр өгөх бол Custom Label хэсэгт бичнэ.Нэрийн жагсаалт, Travel
Samsung

Settings → Connections → SIM manager → eSIM → Edit name and icon

  1. Settings → Connections → SIM manager цэсээс eSIM-ээ дарж, Edit name and icon дээр дарна.eSIM-ийн тохиргоо, Edit name and icon
  2. SIM name хэсэгт нэр бичээд (жишээ нь Travel) Done дээр дарна.SIM name талбар

Мобайл дата сонгох

Гадаадад мобайл датаг eSIM-ээрээ, дуудлага, мессежийг үндсэн дугаараараа ашиглана.
Android дээр Mobile data, iPhone дээр Cellular Data асаана. eSIM-ээ сонгоно. Таны eSIM-ийн нэр харагдахгүй бол доорх алхмуудыг дагаарай.

iPhone

Settings → Cellular → Cellular Data

  1. Settings → Cellular цэсийг нээгээд Cellular Data дээр дарна.Cellular цэс, Cellular Data
  2. eSIM-ээ сонгоно. Allow Cellular Data Switching-ийг идэвхгүй үлдээнэ. Идэвхтэй бол дуудлагын үеэр үндсэн дугаарын дата ашиглагдах боломжтой.Cellular Data дэлгэц, Allow Cellular Data Switching
Samsung

Settings → Connections → SIM manager → Mobile data

  1. Settings → Connections цэсийг нээгээд SIM manager дээр дарна.Connections цэс, SIM manager
  2. Preferred SIMs хэсгийн Mobile data дээр дарна.SIM manager цэсний Preferred SIMs хэсэг, Mobile data
  3. eSIM-ээ сонгоно. Data switching and backup calling-ийг идэвхгүй үлдээнэ. Идэвхтэй бол үндсэн дугаарын дата ашиглагдах боломжтой.Mobile data-гийн сонголт, Data switching and backup calling
Бусад Android
  • Google Pixel: Settings → Network & internet → SIMs, Mobile data дээр дарж eSIM-ээ сонгоно.
  • Бусад утсанд Settings-ийн хайх хэсэгт SIM гэж хайгаад, eSIM-ээ мобайл датагаар сонгоно.

Дата роуминг асаах

eSIM нь гадаадын сүлжээнд роумингаар холбогддог тул eSIM-ийн дата роуминг асаалттай байх ёстой. Харин үндсэн дугаарын дата роумингийг унтраалттай байлгаснаар дата роумингийн төлбөр гарахаас сэргийлнэ.

iPhone

Settings → Cellular → SIMs → eSIM → Data Roaming

  1. Settings → Cellular цэсийг нээгээд SIMs хэсгээс eSIM-ээ дарна.Cellular цэсний SIMs хэсэг, eSIM
  2. Data Roaming-ийг асаана.eSIM-ийн тохиргоо, Data Roaming
  3. Үндсэн дугаарын SIM рүү ороод Data Roaming унтраалттай эсэхийг шалгана.
Samsung

Settings → Connections → Mobile networks

  1. Settings → Connections цэсийг нээгээд Mobile networks дээр дарна.Connections цэс, Mobile networks
  2. eSIM-ийнхээ нэртэй Data roaming-ийг асаана. Үндсэн SIM-ийнхээ Data roaming-ийг унтраалттай байлгана.Mobile networks цэс, Data roaming

Таны eSIM жагсаалтад харагдахгүй бол SIM manager цэсээс eSIM-ээ асаана.

Бусад Android
  • Google Pixel: Settings → Network & internet → SIMs, eSIM-ээ сонгоод Roaming-ийг асаана.
  • Бусад утсанд Settings-ийн хайх хэсэгт roaming гэж хайна.

Гадаадад интернэт орохгүй бол

Доорх дарааллаар шалгаарай.

1. eSIM-ийн тохиргоог шалгах
2. Холболтоо дахин эхлүүлэх

Зарим тохиолдолд анхны холболт хэдэн минутын дараа хийгдэх боломжтой.

  • Airplane mode-ийг 15 секунд асаагаад унтраана.
  • Сүлжээний дохио огт байхгүй бол утсаа унтрааж асаана.
3. Сүлжээгээ гараар сонгох

Дохио байгаа ч интернэт орохгүй бол сүлжээгээ гараар сонгоно.

  • iPhone: Settings → Cellular → SIMs, eSIM → Network Selection, Automatic-ийг унтрааж өөр сүлжээ сонгоно.
  • Samsung: Settings → Connections → Mobile networks → Network operators, Select automatically-ийг унтрааж өөр сүлжээ сонгоно.
4. VPN-ээ унтрааж, eSIM-ээ дахин асаах

VPN ашигладаг бол унтраана.

eSIM-ээ унтрааж, дахин асаана.

  • iPhone: Settings → Cellular → SIMs, eSIM → Turn On This Line.
  • Samsung: SIM manager цэсэнд eSIM-ийн асаах эсвэл унтраах тохиргоог өөрчилнө.
5. Турк, Узбекистан, Гүржид APN оруулах

Турк, Узбекистан, Гүржид Android утсанд APN-ийг гараар оруулна.

  • Samsung: Settings → Connections → Mobile networks → Access Point Names.
  • Pixel: Settings → Network & internet → SIMs, eSIM → Access Point Names.

Add (эсвэл +) дарж, Name болон APN хэсэгт isp гэж бичээд хадгална. Дараа нь шинэ APN-ээ сонгоно.

Асуудал шийдэгдэхгүй бол

Бидэнтэй холбогдоорой. Захиалгын дугаар, дэлгэцийн зургаа (screenshot) Wi-Fi сүлжээтэй газраас Messenger-ээр илгээснээр бид тантай холбогдох болно.

Дата хэрэглээ шалгах

Та дата хэрэглээгээ утаснаасаа эсвэл захиалгын хуудаснаас шалгах боломжтой. Утасны тохиргооноос шалгах сонголтыг доорх хэсгээс харна уу.

iPhone

Settings → Cellular

  1. Settings → Cellular цэсийг нээгээд доош гүйлгэнэ. Мобайл датагаар сонгосон eSIM-ийн хэрэглээ Current Period мөрөнд харагдана.Cellular цэс, Current Period
Samsung

Settings → Connections → Data usage → Mobile data usage

  1. Settings → Connections цэсийг нээгээд Data usage дээр дарна.Connections цэс, Data usage
  2. Mobile data usage дээр дарна.
Бусад Android
  • Google Pixel: Settings → Network & internet → SIMs, eSIM-ээ сонгоод App data usage дээр дарна.

Түгээмэл асуулт

Авсан eSIM-ээ хэзээ суулгах вэ?

Явахаасаа өмнө, интернэтэд холбогдсон үедээ суулгаарай. Дата багцын хүчинтэй хугацаа нь зорчих улсын сүлжээнд холбогдсоноос хойш эхэлнэ.

Хоёр СИМ-тэй утсанд ашиглаж болох уу?

Тийм. Нэг СИМ-ээ унтраагаад ашиглах боломжтой. Мөн орчин үеийн ихэнх утас олон eSIM хадгалах багтаамжтай байдаг ч зарим тохиолдолд өмнө нь суулгаж байсан ашиглаагүй eSIM-ээ устгах шаардлагатай болдог.

Очоод сүлжээнд холбогдохгүй бол яах вэ?

Холбогдохын тулд eSIM-ийн дата роуминг заавал асаалттай байх шаардлагатай. Иймд та эхлээд дата роуминг асаалттай эсэхийг шалгаарай. Мөн Android дээр Mobile data, iPhone дээр Cellular data тохиргоонд eSIM-ийн нэр зөв сонгогдсон байх ёстой.

Бусдад eSIM авч өгч болох уу?

Болно. Та авсан eSIM-ээ ойр дотнын хүмүүстээ илгээх боломжтой. Түүнчлэн олон eSIM захиалаад аяллын багийн гишүүддээ илгээж болно.

Холбоо барих

Имэйл тусламжsupport@esimmongolia.io

Messenger

Онлайн захиалга24/7

Утсаар захиалах88185206Өдөр бүр 8:00–20:00